Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 4
KursoReel нь таны хувийн мэдээллийг хамгаалахыг чухалчилдаг. Энэхүү бодлого нь бидний цуглуулдаг, ашигладаг мэдээллийг тайлбарлана. Мэдээлэл хариуцагч болон үйлчилгээний оператор нь Nomad Media Logic, LLC.
1. Цуглуулдаг мэдээлэл
• Утасны дугаар (заавал) — бүртгэл, нэвтрэх түлхүүр, мэдэгдэл.
• Gmail (сонголтоор) — нэвтрэлт сэргээх код хүлээн авах, мэдэгдэл.
• Зохиол — reel хийхэд оруулсан текст.
• Төлбөрийн баримт — QPay нэхэмжлэх, төлөлтийн төлөв, дүн; бид банкны нууц мэдээлэл хадгалахгүй.
• Төхөөрөмжийн мэдээлэл — IP хаяг, browser, зар хэмжилтийн cookie (fbc/fbp).
2. Мэдээлэл ашиглалт
Мэдээллийг зөвхөн reel хүргэх, бүртгэл нэвтрүүлэх, SMS-ээр мэдэгдэх, үйлчилгээ сайжруулах, тохиргоо идэвхжсэн үед зар сурталчилгааны үр дүнг хэмжих зорилгоор ашиглана. Meta хэмжилт идэвхжсэн үед утас/имэйл зэрэг тааруулах мэдээллийг дамжуулахын өмнө SHA-256 хэлбэрээр хувиргана.
3. Хуваалцах ба боловсруулагч талууд
Бид таны мэдээллийг бусдад зарахгүй. Үйлчилгээ үзүүлэхэд дараах талууд оролцоно: QPay (төлбөр), Supabase ба Cloudflare R2 (өгөгдөл/файл хадгалалт), дуу хоолой ба дүрс боловсруулалтын үйлчилгээ, CallPro (SMS), мөн хэмжилт идэвхжсэн үед Meta.
4. Хадгалалт ба устгах
Таны бүртгэл, эрх, үүсгэсэн reel нь бүртгэлтэй тань холбоотойгоор хадгалагдана. Бүртгэлээ устгахыг хүсвэл support@kurso.mn хаягаар холбоо барина уу — хүсэлтийг баталгаажуулсны дараа холбогдох хууль, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн шийдвэрлэнэ.
5. Cookie
Нэвтрэлтийн session cookie ашиглана. Зар хэмжилт идэвхжсэн эсвэл зарын холбоосоор орж ирсэн үед Meta fbc/fbp тэмдэглэгээ хадгалагдаж болно.
6. Холбоо барих
Нууцлалын хүсэлт илгээхдээ бүртгэлтэй утасны дугаараа баталгаажуулна. Албан ёсны дэмжлэгийн хаяг: support@kurso.mn. Үйлчилгээний оператор: Nomad Media Logic, LLC.